Ким Кардашиан юу ч хийдэггүй гэдгээрээ алдартай нэгэн. Тэгвэл одоо түүний дүр төрхийг ашигласан тоглоом өдөрт $700 мянгын орлого олж байна. Тоглогчид мөн л түүн шиг юу ч хийх шаардлагагүй. Glu Mobile –ийн хөгжүүлсэн "Kim Kardashian: Hollywood" тоглоомыг тоглохдоо та аватар үүсгэж, түүнийхээ тусламжтайгаар А зэрэглэлийн статустай болох боломжтой ажээ.
Виртуаль ертөнцөд таны хийх зүйл нь алдартнуудтай ойртон дотносож, зургаа авахуулж, үнэтэй хувцас өмсөх. Энэ тоглоомыг үнэгүй татах боломжтой ч хүмүүс виртуаль хувцас авах, аватарынхаа энергийг нэмэгдүүлэх зэрэгт багагүй мөнгө зарцуулж байгаа ажээ. Хэрэв "Kim Kardashian: Hollywood" тоглоомын орлого одоогийн түвшиндээ хэвээр байвал эхний жилийн орлого нь $200 саяд хүрнэ гэж Cowen and Company –ийн шинжээч Доуг Круц мэдэгдсэн байна. Ингэснээр тус тоглоом Candy Crush зэрэг шилдэг тоглоомуудтай өрсөлдөж магадгүй ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Ким Кардашианы тоглоом өдөрт 700 мянган долларын орлоготой | ||
Үзсэн: 1836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.