Шууд Chart

Сангийн сайд Б.Жавхлан Сюзанна Харгитай, Ханнес Такач нарыг хүлээн авч уулзав

2023-07-18 15:34:47

Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газартай 2019 онд байгуулсан 300.0 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дэд бүтэц, авто зам, болон эрчим хүчний салбаруудад хэрэгжиж буй төслүүд болон шинээр байгуулах Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн талаар талууд санал солилцлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.

 


Сангийн сайд Б.Жавхлан Сюзанна Харгитай, Ханнес Такач нарыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй