Дота олон улсын аварга шалгаруулах тэмцээний шагналын сан нь жилээс жилд өсч буй уг тэмцээнд дэлхийн олон компани мөнгө хандивладаг бөгөөд энэ оны тэмцээнд АНУ-ын олон улсад алдартай видео тоглоом үйлдвэрлэгч “Valve” корпораци хамгийн их буюу 1.6 сая ам.доллар хандивлажээ.
“Дота 2”-ын 2014 оны олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг 20 сая гаруй хүн үзэж сонирхсон байна. 2011 оноос хойш жил бүр зохиогдож буй энэхүү тэмцээний энэ оны аварга шалгаруулах тоглолтын шувтаргын хэсэг буюу шилдэг найман багийн тулаан өнгөрөгч долдугаар сарын 18-21-ний өдрүүдэд АНУ-ын Сиэтл хотын “Key Arena” спорт цогцолборт болж, Хятадын Newbee” буюу “Шинэ зөгий” баг ялалт байгуулж 10.9 сая ам.долларын шагналын сангаас таван сая 28 мянга 308 ам.доллар авчээ. Өөрөөр хэлбэл кибер спортын энэхүү тэмцээний энэ оны аварга шинэ зөгийнүүд монгол мөнгөөр тус бүр нэг тэрбум 881 сая төгрөг бэлнээр авлаа.
Уг тэмцээнд таван гишүүн нэгдэж нэг баг болж ордог бөгөөд заримдаа 1-2 сэлгээний гишүүнтэй оролцох тохиолдол байдаг. Ямартай ч, тэд дунджаар 1.5 тэрбум төгрөг хожжээ.
"Дота-2"-ын ялагчид 1.5 тэрбум төгрөг халаасаллаа | ||
Үзсэн: 1432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.