Непалийн үер Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар муж руу ойртож байгаа учир тэндхийн 60 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.
Коси мөрний усны түвшин дээшилж, хөрсний гулсалт үүсэн 10 хүн амиа алдсан байна. Непалийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар их хэмжээний ус хуралдан нуур мэт тогтоцыг үүсгэжээ. 2008 онд Непалийн Коси мөрний ойролцоо үерийн далан босгосон хэдий ч 400 хүн амиа алдсан гашуун түүх бий.
Тиймээс болзошгүй аюулаас сэрэмжлэн нисдэг тэрэг, аврах завийг Энэтхэгийн Засгийн газар илгээлээ. Ерөнхий сайд Нарендра Моди үерийн аюулаас ард иргэдээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амласан байна.
Энэтхэгийн 60 мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.