Шууд Chart

Хүчдэлд цохиулсан хүний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна

2023-07-23 22:31:31

Өнөөдөр “Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ?

-Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өвчтөн савж унасан тул томограф болон рентген шинжилгээ хийсэн. Баруун мөрөөр орж тохойгоор гарсан түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа.

-Хүчдэлд цохиулсан хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ мэдээлэл ташаа. Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй.


Хүчдэлд цохиулсан хүний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна   
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-24 01:47
Ашгүйдээ хөөрхий амьд мэнд байгаад нь баярлаж байна.

Бидэнтэй нэгдээрэй