Шууд Chart

"Алтан бүргэд" их наадам болно

2014-08-04 16:54:31

 

Казах үндэстний соёл урлагийн “Алтан бүргэд” гурав дахь удаагийн их наадам энэ сарын 9-10-ны өдөр Налайхын зүүн хойд, Тэрэлж явах замын зүүн талд болно.

 

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, "Алтан бүргэд" их наадмын санаачлагчид, хамтран зохион байгуулагчаар ССАЖЯ, Налайх дүүргийн ЗДТГ ажиллаж байна.
 
 Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаарх төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах нь наадмын эрхэм зорилго аж.
 
Энэ өдөр дуу, хөгжим, бүжиг, Айтыс буюу харилцаа дуу, казах күрес буюу казах бөхийн барилдаан, кыз куар буюу морьт залуусын наргиант уралдаан, көкпар буюу арьс булаацалдах тэмцээнийг зохион байгуулна. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Алтан бүргэд" их наадам болно  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй