Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2023-07-26 15:49:22

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.  

- Олон улсын авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

- Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гадаад улс орны үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагын шууд болон дамжуулан худалдан авалт хийх журам, энэ харилцааг зохион байгуулах бүтцийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгалаа.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй