Удам судраа сайтар судалж үр хойчдоо сайн сайхан мэдээлэл үлдээх нь нэн чухал юм. Монголчууд “Нэр хугарахаар, Яс хугар” хэмээн удам судрынхаа нэр сүрийг машид дээдлэн хүндэлдэг ард түмэн, хэн ч муу зүйл хийж удмынхаа нэр сүрийг гутаахыг хүсдэггүй. Удам судартаа авьяас чадалтай, эрдэм мэдлэгтэй, нэр алдартай хүн байвал түүгээрээ бахархаж үр хойчдоо ярьж, тэмдэглэж, ургийн бичиг хөтөлдөг байсан. Хойч үеийн үр сад нь түүгээр бахархаж, өөрсдийн авьяас чадварыг нээж, өвөг дээдсийнхээ нэр сүрийг эрхэмлэж, үргэлжлүүлэн хөгжүүлж, өвлөн үлдээдэг байсан.
Жишээ нь: Сайн дархны үр ач нар сайн дархчуул болон нутаг усандаа үе удмаараа яригдан алдаршиж байдаг.
Сайн бөхчүүдийн хүүхдүүд сайн бөх болох нь олонтаа байдаг. Удмаа судлахын гайхамшиг үүнд л оршдог ажээ. Тэгэхээр таны удамд гайхалтай авьяастай хүн байгаа бол танд ч гэсэн тэр авьяас байх магадлал өндөр юм. Гагцхүү үүнийг та олж, нээж, хөгжүүлвээс тэр таны давуу тал болно. Өөрийгөө нээж олохдоо түр зуурын бэрхшээлийг мөнхийн юм шиг бүү бодоорой. Хүнд бэрх үе тохиолдож болох боловч түүнээс гарах гарц заавал байдаг. Өөриинхөө хичээл зүтгэл ухаалаг, овсгоотой зангаар бүхнийг даван туулж чадвараа нээж хөгжүүлнэ гэдэг бол хувь хүний хэмжээлшгүй хөрөнгө юм.
Удмаа судлах хэрэгтэй | ||
Үзсэн: 2283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.