Шууд Chart

Шүдний эмч нар үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ

2014-08-05 13:58:39

“Montero Medical Missions” нэртэй Америкийн төрийн бус байгууллага нь дэлхийн улс орнуудаар сайн дураараа аялан явж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, бүрэн эмчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг байна.

Энэ удаад тус байгууллагын хоёр шүдний эмч манай улсад ирж нэн ядуу буюу амьдралын чадвараа алдсан, гэр оронгүй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.
 
Энэхүү буяны үйл ажиллагааг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутнууд, шүдний эмч нар дэмжин хамтран ажиллаж байна.  Үзлэг эмчилгээ өнөөдөр  “Гялс” төвийн шүдний эмнэлэгт эхэлсэн бөгөөд гурван өдөр ажиллах юм байна.
Тэд цаашид манай улсын Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хиймэл хөл,  нүдний мэс засал зэргийг үнэ төлбөргүй хийж үйлчлэх зорилготой байгаа аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шүдний эмч нар үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ  
Үзсэн: 2077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй