Шууд Chart

БШУЯ: Гүйцэтгэгч компаниуд санаачилгатай ажиллавал төр бүхий л талаар дэмжихэд бэлэн

2023-08-04 09:38:40

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн 1477 суралцагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Өргөтгөсөн ажлын хэсэг өнөөдөр тус дүүрэгт ажиллах үеэрээ сургууль тус бүрээр асуудлыг хэлэлцэж шийдэл гаргалаа.

Ингээд:

-   31, 71 дүгээр сургууль болон 12 дугаар хороонд баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах,

-   13 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын бохир зайлуулах шугамыг яаралтай шийдвэрлэх,

- “Агар дүнз” ХХК, “Мана- Гал” ХХК-иудтай байгуулсан гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах,

-   149 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын гэгээвчний төсвийг судалж, шийдвэрлэхээр боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


БШУЯ: Гүйцэтгэгч компаниуд санаачилгатай ажиллавал төр бүхий л талаар дэмжихэд бэлэн  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй