Шууд Chart

Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв

2023-08-05 08:41:21

Улаанбаатар, Хөх хотын хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 2-ны хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Хоёр хот 1991 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 10 сурагч Хөх хотод зочилж, соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн амьдралтай танилцахын зэрэгцээ улс орныхоо ч соёл, ахуйг сурталчлан таниулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй