Шууд Chart

"Гутал" ХК хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна

2023-08-06 10:08:17

"Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашиг, мөн үеийн санхүүгийн нөхцөл байдал, эрсдэлийн зохистой харьцаа зэргийг үндэслэн нэгж хувьцаанд 952.36 төгрөгтэй тэнцэх ногдол ашиг хуваарилахаар болсон байна. 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоож, 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийг 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн холбогдох хууль, журмын дагуу олгохоо мэдэгдлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Гутал" ХК хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна  
Үзсэн: 2548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-13 13:01
Ямар хүмүүс нь авах вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-08-08 11:23
ymar humuus ni awah we
Зочин [127.0.0.xxx] 2023-08-07 20:06
Үнэн үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-06 12:54
ogson der noogdol ajil

Бидэнтэй нэгдээрэй