Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид үерийн голомтод ажиллаж байна

2023-08-06 13:26:32

Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодын голомтын бүсэд гудамж талбай цэвэрлэх, сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажилчдын аюулгүй байдлыг хангах, мөн эрэн хайх, авран хамгаалах, иргэдийн өмч хөрөнгийг хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.

Үерийн голомтын бүсийн усанд автсан айл өрх, аж ахуй нэгж, байгууллагад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, 72 айл өрхөд тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр "Дарь эх"-ийн уулзвар, "Дамбадаржаа"-гийн уулзвар, "Дарь-эх"-ээс "Монел" руу  эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, Элбэг хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан. Хамгаалалт зохицуулалтад алба хаагчид ажиллаж байна.


Цагдаагийн алба хаагчид үерийн голомтод ажиллаж байна  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй