"Орон сууцанд шөнийн цагаар буун дуу гарсан" асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Хүн хутгалаад хэргийн газраас оргон зайлж, өөрийн болон бусдын амь насанд аюул учруулах үйлдэл хийсэн этгээдийг баривчлан саатуулах зорилгоор цагдаагийн албан хаагч хууль журмын дагуу хийн буу буюу албаны тусгай хэрэгсэл хэрэглэж үйлдлийг нь таслан зогсоожээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга цагдаагийн хурандаа н.Оюутболд дараах мэдээллийг өглөө. Дэлгэрэнгүйг хүргэе.
Хүн хутгалаад оргон зайлсан тухайн этгээдийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алахыг завдах гэсэн зүйл ангиар шалгаж байна. Хэрэгт холбогдогч нь өмнө нь буюу 2002-2022 оны хооронд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Одонбаатар нэмж хэллээ.
ЦЕГ: Хүн хутгалаад оргон зайлсан этгээдийг хүнийг алахыг завдах гэсэн зүйл ангиар шалгаж байна | ||
Үзсэн: 2457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.