Шууд Chart

ХӨСҮТ: Хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах чиглэлд БНСУ-тай хамтран ажиллана

2023-08-08 16:27:19

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа БНСУ-ын Өвчний хяналтын алба болон “Йонсей” их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Уулзалтад ХӨСҮТ-ийн эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал О.Батбаяр, Нэгдсэн лабораторийн албаны дарга  Б.Бумдэлгэр, Эрдэм шинжилгээ судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал, БНСУ-ын Өвчний хяналтын төвийн Гадаад харилцааны газрын захирал Jin Gwack,  дэд захирал Grace Park , эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Sang-Eun Lee, “Йонсей” их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхмийн профессор Joon-Sup Yeom, Лабораторид суурилсан судалгааны тэнхмийн профессор Hyukmin Lee болон бусад албаныхан оролцож "Халдварт өвчний хариу арга хэмжээний төсөл"-ийг харилцан хэрэгжүүлэх талаар ярилцсан.


Талууд антибиотик тэсвэржилтийн чиглэлээр үндэсний лабораторийн сүлжээ байгуулах, био аюулгүй байдлын гурван зэрэглэлийн лабораторид ажиллах чиглэлд сургалт явуулах, халдварт өвчний тандалтын системийг боловсронгуй болгохоос гадна дараагийн цар тахалд бэлтгэх хариу арга хэмжээний бэлтгэлийг хангах зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээний чадавхийн сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХӨСҮТ: Хариу арга хэмжээний чадавхийг сайжруулах чиглэлд БНСУ-тай хамтран ажиллана  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй