Улсын хэмжээнд наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 146,899 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,835 тн буюу 23 хоногийн, АИ-92 автобензин 44,638 тн буюу 36 хоногийн, АИ-95 автобензин 3,370 тн буюу 25 хоногийн, ДТ 88,054 тн буюу 35 хоногийн, онгоцны түлшний 37 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 85,920 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 305 тн, АИ-92 автобензин 28,487 тн буюу 30 хоногийн, АИ-95 автобензин 2,227 тн буюу 31 хоногийн, ДТ 47,923 тн буюу 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 1,439.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 14.7 мян.тн, АИ-92 автобензин 412.2 мян.тн, АИ-95/98 автобензин 11.0 мян.тн, ДТ 804.1 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 30.3 мян.тн, бусад 133.7 мян.тн байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 36 хоногийн нөөцтэй байна | ||
Үзсэн: 377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.