Шууд Chart

“Улаанбаатар 2023’’ Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа

2023-08-12 15:49:26

“Улаанбаатар 2023’’ Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөл наадмын нээлтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Олон улсын спортын наадам, тэмцээнүүдийн нээлтийн арга хэмжээ үргэлж олны сонирхлыг татаж байдаг. Нээлтийн үйл ажиллагаагаар дамжуулан хүн төрөлхтний эв найрамдлыг бэлгэдэж, Олимпизмыг сурталчлах, түүнчлэн зохион байгуулагч орны бусдаас ялгарах ондоошлыг харуулдаг тул үзэгч олны сэтгэлд тодоор үлддэг билээ.

Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаа нь “Хамтдаа” гэсэн уриа дор зохион байгуулагдах ба наймдугаар сарын 16-ны өдөр 20:23 минутад Төв Цэнгэлдэх хүрээлэнд болно.

Нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажилд нийт 400 гаруй хүн оролцож байгаагаас 117 нь уран бүтээлчид юм. ОУОХ-ны журмын дагуу залуучуудын тодотголтой спортын наадмын нээлтийн үйл ажиллагаанд 30-аас доош насны залуу уран бүтээлчид оролцдогоороо онцлогтой бөгөөд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадмын нээлтэд залуу уран бүтээлчид оролцохоор бэлтгэлээ хийж байна.


“Улаанбаатар 2023’’ Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Shuvuunii Uur [127.0.0.xxx] 2023-08-12 16:24
Beijing 2008 Olymp oos Sanaa avdaa Hhe

Бидэнтэй нэгдээрэй