“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 41 дэх удаагийн арилжааг /2023.08.11/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арилжаанд 4 худалдан авагч оролцож нийт 50 багц буюу 320 мянган тонн сул коксжих нүүрсийг тонн тутмыг 97.1 ам.доллароос дуудаж 124.6 ам.доллароор борлуулав.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар 346.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,078.4 мянган тонн нүүрсийг арилжаалж биржээр борлуулсан нүүрсний хэмжээ 3 сая тонн давлаа.
Эх сурвалж: "ЭТТ"ХК
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ гурван сая тонн давлаа | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.