Шууд Chart

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ЭРЭЭН ХОТОД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭЛЭЭ

2010-01-13 22:02:27

Хятад улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Эрээн хот нь Монгол Хятадын худалдаа, бизнесийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг, Монгол Хятад улсуудын хил худалдааны хамгийн том боомт хот билээ. Монгол улстай харилцаа холбоо тогтоохыг хүсч буй, монгол улсын бараа бүтээгдэхүүнийг сонирхож буй хятадын бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд монгол улстай хил залгаа Эрээн хотод ирж, Монгол улсын тухай судалгааг хийдэг. Иймд та бүхэн Эрээн хотоор дамжуулан Хятад улсын зах зээлд нэвтрэх боломжтой юм.
Дотоодын бизнес эрхлэгчдийг гадаадын бизнес эрхлэгчтэй холбох, мэдээлэл солилцох, тэдний эрх ашгийг хамгаалах, экспортын шинж чанартай бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор МҮХАҮТанхим нь  2009 оны 12-р сарààñ ýõëýí Эрээн хотноо өөрийн төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж эхэллээ.
Эрээн дэх төлөөлөгчийн газартай хамтран ажиллахыг хүсвэл,
Эрээн хот төлөөлөгч Н. Энхзаяа-тай холбогдоно уу.
Утас: 99080575, 98702375 /монгол/, 86-13034701595 /хятад/
Факс: 86-479-7535619


 

Нийтэлсэн: Б.Багабанди

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ЭРЭЭН ХОТОД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭЛЭЭ   
Үзсэн: 1393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй