Монгол үндэстний бахархал болсон нүүдэлчдийн ахуй амьдрал, ёс зан заншил, соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэн сурталчлах зорилгоор 08 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд байгалийн гайхамшиг цогцолсон “Их газрын чулуу”-ны задгай театрт “Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу” уртын дуучид, морин хуурчдын их наадам амжилттай болж өндөрлөлөө.
Урлагийн их наадмын хүрээнд монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан “Өв соёлын отог”, “Их хүндэтгэлийн тоглолт, адууны өв соёл, хоол үйлдвэрлэл, монгол уламжлалт спорт наадам, Дундговь аймгаас төрж гарсан урлаг, соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт зохион байгуулагдлаа.
Дундговь аймаг нь эртний боржигин, төв халхын ёс заншил, өв соёл өргөн дэлгэрсэн бөгөөд урлагийн их мастерууд төрөн гарсан дуу хуурын өлгий нутаг билээ.
Дуу хуураа иргэн бүрд өвлүүлэн уламжлуулж, үндэсний соёл уламжлалаа эдийн засгийн эргэлтэд оруулан соёл, урлагийн аялал, жуулчлалыг орон нутагт өргөнөөр татаж, нутгийн онцлогийг шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёл, урлагийн инновацыг хөгжүүлэн, “Дуу хуурын өлгий” хэмээх алдар нэрээ /брэнд/ бататган хадгалах ач холбогдолтой наадам юм.
Тус урлагийн их наадамд соёл, урлагийн 300 гаруй мэргэжлийн уран бүтээлчид, Дундговь аймгийн 3600 уртын дуучин, уран сайханчид оролцсон бөгөөд 40 гаруй мянган хүн үзэж сонирхсон байна гэж Соёл Урлагийн газраас мэдээллээ.
"Уяхан замбуу тивийн наран" уртын дуу, морин хуурчдын их наадам болж өндөрлөлөө | ||
Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.