Шууд Chart

БНСУ, Хонгконг, Тайваний шигшээ багууд эхний бэлтгэлээ хийлээ

2023-08-15 16:41:56

Монгол Улс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадам наймдугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус наадам эхлэхэд нэг хоног үлдээд байгаа билээ.

Тус наадмын Хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөх БНСУ, Хонгконг улсын Эмэгтэй шигшээ баг болон Тайвань улсын Эрэгтэй шигшээ багууд өнөөдөр тоглолт явагдах МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний өмнөх бэлтгэлээ амжилттай хийж байна.

Хөлбөмбөгийн төрлийн тоглолтууд наймдугаар сарын 17-ноос 22-ны өдрүүдэд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.


БНСУ, Хонгконг, Тайваний шигшээ багууд эхний бэлтгэлээ хийлээ  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй