Шууд Chart

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 22.2 өсжээ

2023-08-16 17:25:07

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний 7 сард 13.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 22.2 хувиар өссөн байна.

Экспорт 8.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар,

Импорт 5.0 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар тус тус өссөн байна.

Манай улс БНХАУ-тай 2023 оны эхний 7 сард 10.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.6 хувийг эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 22.2 өсжээ  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй