“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын төрлийн 2 дахь өдрийн тоглолт хэдхэн хормын дараа эхлэх гэж байна. Тоглолт эмэгтэйчүүдийн 54 кг-ын Японы тамирчин шигшээ Мику Ойкава, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Энх-Амгалангийн Номундарь нараар эхэлж байна.
Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-д БНХАУ-ын тамирчин Ронг Ши, Хятадын Тайванийн шигшээ багийн тамирчин Цай Вэй Ван, 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ тамирчин Даваагийн Гэрэлсайхан, БНСУ-ын тамирчин Хежин Парк нар, Хятадын Тайванийн боксчин И Чин Ли, БНХАУ-ын Цянвен Ли нар учраа таарч тоглоно. Эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Японы шигшээ тамирчин Риота Ажики, БНСУ-ын Хюеон Воо Жо эрчүүдийн эхний тоглолтыг хийх бол манай улсын тамирчин Отгонбаярын Түвшинзаяа, БНХАУ-ын тамирчин Чэйнжинг Мо нар 48 кг-ын 2 дахь тоглолтыг хийнэ.
Мөн эрчүүдийн 67 кг-ын жинд БНХАУ-ын шигшээ багийн тамирчин Daerhan Nuerheman, Японы шигшээ багийн тамирчин Рюки Вага нар, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Батзаяагийн Очирдарь, БНСУ-ын тамирчин Сеонг Хун Парк нар өнөөдөр рингэнд гарна.
Боксын хоёр дахь өдрийн тоглолтууд хэдхэн хормын дараа эхлэнэ | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.