Шууд Chart

"Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл"-ийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов

2023-08-17 17:18:29

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл"-ийн асуудлаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон ЭКСИМ банкны удирдлага, төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй "Инженерс Индиа Лимитед компанийн төлөөлөлтэй ажлын уулзалт хийлээ. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явцын талаар ярилцаж, мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо. Төслийн хүрээнд хийж гүйцэтгэх ЕРС-1 багц ажлын гүйцэтгэл 92 хувьтай байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард дуусахаар байна. ЕРС-2 болон ЕРС-3 үйлдвэрийн анхдагч технологийн болон дагалдах байгууламж барих ажлын тухайд гүйцэтгэгч компаниар Мега Инженерс Лимитед компани шалгаран ажиллаж байна.

Иймд цаашид төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгахад үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зүгээс хүслээ.

Эх сурвалж: ЭЗХЯ


"Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл"-ийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tsalin [127.0.0.xxx] 2023-08-18 09:10
Ym nii Une buurch Tsalin Huls Nemegdej Uildverlel nemegdej Ajiliin bair olshirsugai

Бидэнтэй нэгдээрэй