Шууд Chart

Т.Отгонжаргал Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга боллоо

2023-08-17 18:03:30

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Т.Отгонжаргал аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын Тайванийн тамирчин Ву Хуангтай барилдаж үндсэн цагт хоёр бөх оноо авч чадалгүй нэмэлт цагт барилдааны хувь заяа шийдэгдсэн.

Хариуцлагатай мөчид манай тамирчин Т.Отгонжаргал идэвхтэй барилдаан үзүүлж, өрсөлдөгчөө торгуулиар ялж, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын аварга боллоо.

Мөн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин Б.Мөнгөнхуяг хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин ЛИ ЧЭНГ-тэй барилдаж 2 хоёр вазари үнэлгээ авч өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эзэн болсон байна.


Т.Отгонжаргал Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга боллоо  
Үзсэн: 1868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-17 20:03
Bulgan suultei baig

Бидэнтэй нэгдээрэй