Шууд Chart

Манай улсын тамирчид наадмын эхний өдөр 4 медаль хүртлээ

2023-08-18 10:00:01

Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр эхэлж, эрэгтэй 3, эмэгтэй 3, нийт 6 жингийн аваргууд тодорлоо. Энэ өдөр монголын баг тамирчид жүдо бөхийн төрлөөр  дөрвөн медаль хүртээд байна.

Тодруулбал,

Эмэгтэйчүүдийн 44 кг-ийн жин – Т.Отгонжаргал алтан медаль,

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жин - Т.Ариунзаяа хүрэл медаль,

Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жин - С.Мөнх-Оргил мөнгөн медаль,

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жин - Б.Мөнгөнхуяг хүрэл медаль тус тус хүртээд байна.

Өнөөдөр Степпе Аренад 13.00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын урьдчилсан барилдаанууд эхлэх бөгөөд 17:00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын шигшээ барилдаан болно.


Манай улсын тамирчид наадмын эхний өдөр 4 медаль хүртлээ  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй