Шууд Chart

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын өнөөдөр болох тэмцээнүүд

2023-08-18 10:13:57

Өнөөдөр буюу "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3 дахь өдөр дараах тэмцээнүүд явагдана.

Үүнд:

Бокс:  15:00 цагаас эрэгтэй 54, 57, 60 кг-ийн тоглолтууд, эрэгтэй 63.5, 67 кг-ын жингийн хагас шигшээ тулаан /Бөхийн өргөө/

Жүдо:  13.00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын урьдчилсан барилдаанууд эхлэх бөгөөд, 17:00 цагаас эрэгтэй 73, 81, +81 кг, эмэгтэй 57, 63, + 63 кг-ын шигшээ барилдаан болно. /Степпе Арена/

Волейбол: Волейболын тэмцээн өнөөдөр эхлэнэ. 15:00 цагаас эрэгтэй Хонконг – БНХАУ-ын Тайвань, 17:00 цагаас Макао – БНХАУ-ын шигшээ багууд өрсөлдөнө.

Ширээний теннис: Өглөө 10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй багийн хагас шигшээ тоглолтууд, 15:30 цагаас аваргын төлөөх тулаанууд эхлэнэ.

Хөлбөмбөг: 12:30 цагт Хонконг – Макао, БНХАУ-ын Тайвань – Монголын багийн сонирхолтой тоглолтууд болно.

E-Sport: 10:00 цагаас Соёлын төв Өргөөнд эхэлнэ.

Бадминтон: МХБХ-ны Футзалын ордонд 12:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эр эм хосын тэмцээн болно.

3х3: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй медалийн төлөөх тоглолтууд ҮСАХ-д 16:00 цагаас эхэлнэ.


"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын өнөөдөр болох тэмцээнүүд  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй