Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймагт энэ сарын 06-наас 11-ны өдрүүдэд “ХОВД-2014” бага олимп зохион байгуулагдаж байна.
Хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр болсон олимп, тив, дэлхийн наадамд амжилттай оролцох Монголын тамирчдынхаа залуу халааг бэлтгэх том зорилгын дор Монголд анх удаа Ховдчууд ийнхүү санаачилга гарган нутагтаа 1500 гаруй тамирчид, 90 гаруй шүүгчдийг хамруулсан спортын бага олимпийг өнөөдрөөс эхлэх зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангалаа.
ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хамтран зохион байгуулж байгаа “Ховд-2014” бага олимпд тус аймгийн 16 сум, аймгийн төвийн буюу Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр 6 өдрийн туршид өрсөлдөх юм.
Нэг багт 50 тамирчин багтах бөгөөд үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сур харваа, олс таталт, буухиа гүйлт, шатар, даамны төрлүүдээс гадна сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын төрлүүдээр болох аж.
Монгол Улсын Ардын багш, Спортын бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүүгээр ахлуулсан 90 орчим шүүгч бага олимпийн наадмын үеэр ажиллахаар болжээ.
“ХОВД-2014” бага олимп эхэллээ | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.