Шууд Chart

Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг хүрэл медалийн төлөө тоглоно

2023-08-18 13:41:33

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсанбөмбөгийн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3x3 Park Garden-д эхэллээ.

Монгол Eлсаас багийн спортын төрлөөр "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын анхны медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг авах боломжтой болоод байна.

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хэсгийн тоглолтууддаа амжилттай тоглож, хүрэл медалийн төлөө Хонконгийн шигшээ багийн эсрэг тоглохоор болсон юм. Хоёр багийн тоглолт 16:00 цагаас эхэлнэ.


Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг хүрэл медалийн төлөө тоглоно  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй