Шууд Chart

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний өнөөдрийн хуваарь

2023-08-19 09:43:47

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний өнөөдрийн хуваарийг танилцуулъя.


Таэквондо

Мөсөн Өргөөнд 09:00 цагаас эрэгтэй 48, 63, 73 кг, эмэгтэй 44, 55, 63 кг-ын тулаанууд болно. 15:00 цагаас хагас шигшээ, 16:00 цагаас финалын тоглолт явагдаж, эдгээр жингүүд аваргаа тодруулах юм. Тулаануудыг MNB MN суваг үзэгчдийн хүртээл болгоно.   


Ширээний теннис

10 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тоглолтын эхний шат эхлэх юм. 2-р шат 12:00 цагаас, 3-р шат 16 цагаас Ган Спорт төвд явагдана. Тэмцээнийг MNB Гэрбүл телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.


E-Sport

10:00 цагаас СТӨ-нд цуглах юм. Эхлээд  тэд виртуал теннисний аваргаа тодруулна. Дараа нь 14:00 цагаас King of Fighters төрлийн тэмцээн эхэлж, өнөөдөр E-Sport төрөл өндөрлөх учиртай. Тэмцээнийг ТВ11 шууд дамжуулна.


Бокс

Өнөөдөр Монголын 10 тамирчин өрсөлдсөнөөс тав нь финалд шалгарч, алтан медалийн төлөө тулалдана. Энэ наадамд манай багаас боксчид хамгийн өндөр амжилт үзүүлэх боломж тун өндөр байна. Тулаанууд 15:00 цагаас Бөхийн Өргөөнд эхлэх бөгөөд МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ. Эрэгтэй 48, 51, 54, 57, 63,5, 67 кг, эмэгтэй 50, 54, 60 кг-ын алтан медалийн төлөөх халуун тулаанууд биднийг хүлээж байна.


Сагсан бөмбөг

3х3 сагсан бөмбөгийн төрөлд монголчууд алт, хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн. Өнөөдөр их сагсан бөмбөгийн тоглолтууд эхлэх болно. 15:00 цагаас Монгол, Тайванийн эрэгтэй багууд, 17:00 цагаас Монголын эмэгтэй шигшээ Хонконгийн баг, 19:00 цагаас Хонконг, Макаогийн эрэгтэй багууд анхны тоглолтоо хийнэ. UG Arena-д болох тус тэмцээнийг Premier Sports Network телевиз шууд дамжуулан үзүүлнэ.


Бадминтон

12:00 цагаас эхлэн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн 1/4 болон эрэгтэй, эмэгтэй хосын хагас шигшээ, холимог хосын хагас шигшээ тоглолтууд Футзалын ордонд явагдана. Live TV-ээр шууд хүлээн авч үзээрэй.


Волейбол

“Буянт-Ухаа” спортын ордонд 15:00 цагаас Монгол, Хонконгийн эмэгтэй багийн тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. 17:00 цагаас Хятад – Хятадын Тайвань, 20:00 цагаас Монгол – Хонконг гэсэн эрэгтэй хоёр тоглолттой. МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.


Хөлбөмбөг

Хятад, БНСУ-ын багууд 12:30 минутаас тулах бол 17:00 цагаас Монголын баг Хонконгийн шигшээтэй халз тулна. МХБХ-ны ногоон талбайд болох тус тоглолтуудын MNB телевиз шууд дамжуулан үзүүлж байна.


Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний өнөөдрийн хуваарь  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй