Шууд Chart

"King Of Fighters 15" төрлийн тэмцээн эхэллээ

2023-08-19 12:10:46

Улаанбаатар хотноо явагдаж буй “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам  3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд шинэ төрөл болон орсон E-Sport тэмцээн нь Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байгаа.

Тэмцээн "Vr Tennis",  "King Of Fighters 15" гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр "Vr Tennis" төрлийн шигшээ тоглолтууд, "King Of Fighters 15" төрлийн урьдчилсан болон шигшээ тоглолтуудтай. Виртуал теннис төрөлд манай улсаас Д.Мандах, Ө.Золбадар, King Of Fighters 15 төрөлд Б.Мандахнаран, Ж.Батсаруул гэсэн хоёр тамирчин эх орноо төлөөлөх юм.

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын E SPORT төрөлд Япон, Хятадын Тайвань,  Хонконгийн баг тамирчид өрсөлдөж байна.


"King Of Fighters 15" төрлийн тэмцээн эхэллээ  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hje [127.0.0.xxx] 2023-08-19 12:16
Ene sportoor hicheellej sonirhoj baitsgaaya

Бидэнтэй нэгдээрэй