Шууд Chart

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний өнөөдрийн хуваарь

2023-08-20 09:13:04

Өнөөдөр Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний 5 дахь өдөр. Та бүхэнд өнөөдрийн уралдаан тэмцээний хуваарийг танилцуулъя.


Таэквондо

09:00 цагаас эрэгтэй 55, 73 кг, эмэгтэй 49, 63 кг-ын тулаанууд болно. 15:00 цагаас тус жингүүдийн хагас шигшээ, 16:00 цагаас финалын тоглолт явагдаж, аваргаа тодруулна. /Мөрөөдлийн Мөсөн Өргөө/


Ширээний теннис

10:00 цагаас эрэгтэй, эмэгтэй хосын тэмцээний эхний шат эхэлнэ. 12:00 цагаас холимог хосын төрөл, 15:00 цагаас ¼ финалын тоглолтууд болно. 18:00 цагаас хагас шигшээ тоглолт явагдана. "Ган" Спорт төв


Бадминтон

12:00 цагаас  эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн 1/2 тоглолтууд болон алтан медалийн төлөөх тоглолтууд эхэлнэ.  /Футзалын ордон/


Хөлбөмбөг

12:30 цагаас Макао–Хятадын Тайвань, 17:00 цагаас Монгол–Хонконг гэсэн сонирхолтой тоглолтууд болно. /МХБХ-ны ногоон талбайд/


Волейбол

15:00 цагаас Хятад, Хонконгийн эмэгтэй багийн тоглолтоор волейболын тэмцээн эхэлнэ. 17:00 цагаас Хятад–Монгол, 20:00 цагаас Макао–Хятадын Тайвань гэсэн эрэгтэй хоёр тоглолт явагдана. /“Буянт-Ухаа” спортын ордон/


Сагсан бөмбөг

17:00 цагаас Монголын эрэгтэй шигшээ баг Хятадын багийн, 19:00 цагаас Хятадын Тайвань, Хонконгийн багийн  тоглолтууд болно. /UG Arena/


Хөнгөн атлетик

100 м, 400 м, 800 метрийн гүйлт, эмэгтэй уртын харайлт, эрэгтэй зээрэнцэг шидэлтийн тэмцээн эхэлнэ.


Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээний өнөөдрийн хуваарь  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Дэмжигч [127.0.0.xxx] 2023-08-20 21:51
Телевизороор бага гарч байна шүү

Бидэнтэй нэгдээрэй