“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний эрэгтэй 48, 51, 54, 57, 63,5, 67 кг, эмэгтэй 50, 54, 60 кг-ын алтан медалийн төлөөх халуун тулаанууд явагдаж дууслаа. Манай таван тамирчин алтан медалийн төлөө өрсөлдөж, эмэгтэй хоёр тамирчин, эрэгтэй нэг тамирчин тулаандаа ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.
Харин эрэгтэй боксын 54 кг-ын жинд О.Энхсайхан түрүүлж, Зүүн Азийн аварга болсон. Манай багийн гол найдвар Ү.Баасандаш эрэгтэй 63.5 кг жинд Хятадын Jiachao Han-д ялагдан, мөн мөнгөн медаль дээр буулаа.
Ийнхүү манай боксчид энэ удаагийн наадмыг 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл гэсэн бахдам амжилттай өндөрлүүллээ.
Сонирхуулахад, Зүүн Азийн Залуучуудын наадамд боксын 54 кг жинд түрүүлсэн О.Энхсайханд Монголын боксын холбооны удирдах зөвлөлөөс мөнгөн шагналаар урамшуулахаар боллоо.Мөн боксын спортыг чин сэтгэлээсээ дэмждэг Булган аймгийн харьяат, “Их азар” ХХК-ний захирал Цэрэндоржийн Алтансүх О.Энхсайханыг 2024 оны Парисын зуны олимп хүртэл цалинжуулахаар болжээ.
Монголын баг тамирчид боксын төрлөөр 10 медаль хүртлээ | ||
Үзсэн: 2182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.