"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын сагсан бөмбөгийн тэмцээний өчигдрийн сүүлчийн тоглолт Хонконгийн эрэгтэй шигшээ баг болон Хятадын Макаогийн шигшээ багуудын хооронд болж, 77-65 харьцаатай Хонконгийн баг хожлоо.
Хонконгийн эмэгтэй, эрэгтэй шигшээ багууд хүчирхэг байгаагаа харуулж, өрсөлдөгчдөө тус бүр +10 онооны зөрүүтэй хожсон байна.
Хонконгийн эрэгтэй шигшээ баг тэмцээний дараагийн тоглолтоо өнөөдөр орой 19:00 цагаас Хятадын Тайванийн шигшээ багийн эсрэг хийнэ. Мөн 17:00 цагаас Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багийн эсрэг тоглох юм.
Манай улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг Хятадын багийн эсрэг тоглоно | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.