Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 19-ний өдөр авто зам тавьж буй байршлуудад ажиллах үеэрээ Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажилтай танилцлаа.
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын ажил 30, гүүрний ажил 65 хувьтай байна. Энэ нь 61 метр өргөн буюу зургаан эгнээ, гурван хэсэг бүхий нийт 483 метр урт гүүр юм. Үүнээс 54 метр урт гүүр нь ашиглалтад ороход бэлэн болжээ.
Арванхоёрдугаар сарын 1-нд зорчих хэсгийг нээхээр төлөвлөсөн. Харин замын ажлыг ирэх жил дуусгах юм. 200 орчим хүн ажиллаж байгааг гүйцэтгэгч “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат хэлж байв.
Хотын дарга замын ажлуудыг хугацаанд нь дуусгах, мөн аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнууд хийгээд гүйцэтгэгч компанийнханд анхааруулж байлаа.
Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх замын гүүрний ажил 65 хувьтай байна | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.