“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын ширээний теннисийн тэмцээн “Gan Sport Center”-д тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд ширээний теннисийн таван төрлийн шигшээ тоглолтууд явагдаж эхэллээ.
Эмэгтэй хосын төрөлд Хятадын Тайвань, эрэгтэй хосын төрөлд БНСУ-ын хосууд тус тус тэргүүлсэн бол холимог хосын төрлийн шигшээ тоглолтод гарсан хоёр хос хоёулаа БНХАУ-ынх байлаа. Нэг улсын шилдэг хосуудын ширүүхэн өрсөлдөөнд Хуан Южен, Ван Еидуо нар тэргүүлж “Улаанбаатар 2023” зүүн Азийн наадмын аваргын алтан медалийг хүртэхээр боллоо.
Сонирхуулахад эрэгтэй ганцаарчилсан төрөлд мөн БНХАУ-ын тамирчид финалдах юм.
Ширээний теннисийн тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.