Шууд Chart

Үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлжээ

2023-08-22 15:10:46

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус хурлаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр:

-Мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ онд 955 хүсэлтийг хэлэлцэж, 758-ыг шийдвэрлэж, дэмжсэн. Үүнээс 730 архитектур төлөвлөлтийн даалгавар, 805 барилгын загвар зураг баталлаа. Авто замын 133 төлөвлөлтийн даалгавар, 23 загвар зураг, нүхэн, гүүрэн гарцын 23 даалгавар, дөрвөн загвар зураг баталсан. Мөн тохижилтын ажлын хүрээнд 3067 байршилд 70,041 га талбайд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталсан юм.

Нийслэлийн хэмжээнд 320 байршилд 7215 гарааш буулгаж байгаа бөгөөд 95 төлөвлөлтийн даалгавар боловсруулсан нь гарааш буулгасан талбайг 100 хувь хамарч буй. Мөн нийслэлийн есөн дүүргийн 117 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 48 байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан бөгөөд одоогоор 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулж, 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа юм.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлсон. Шалгалтаар барилгуудад 20 см-350 см гүнтэй ус тогтсон байна. Ус чийгэнд дотор засал дэвтэж, ховхорсон. Барилгын хаяавч бетон хагарч, суулт өгсөн. Цаашид барилгын ашиглалтын төлөв байдалд дүгнэлт гаргах, дотор засал шинээр хийх шаардлагатай хэмээлээ.


Үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлжээ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй