Шууд Chart

Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

2023-08-22 15:12:02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Тус хурлаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах эрх зүйн орчинг сайжруулах журмын төсөл боловсруулж дууссан, танилцуулахад бэлэн болсон. Журам батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн ногоон байгууламжийн ургалтын байдлыг харгалзан мөнгөн болон бусад урамшууллын системийг бий болгож байгаа. Энэ жил намрын мод тарилтаар гэр хороолол, алслагдсан хороололд мод тарих ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ногоон байгууламжийн дийлэнх хувь нь хотын төв болон байшин хороололд байдаг, гэр хороололд бага байдаг. Мөн хөрсний доройтолд орсон, шавжид идүүлсэн ойн санг сэргээх ажлыг гаднын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байгаа. Иймээс дүүргүүдийн удирдлагууд дээрх ажлуудад саналаа өгөөрэй гэв.


Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-22 15:45

Бидэнтэй нэгдээрэй