Шууд Chart

Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2023-08-24 11:17:21

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулаад түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа тухай болон холбогдох хууль тогтоомжийг боловсруулж байгаа талаар танилцууллаа. Европын Холбооноос Монгол Улстай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж бодит үр дүнд хүрсэн явдалд талархал илэрхийлэв.

Тус уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох хүрээнд санал солилцож, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх урт болон богино хугацааны хөтөлбөрийг хамтран зохион байгуулах болон хууль, тогтоомжийн орчуулгыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах талаар судалж үзэхээр тогтов гэж ХЗДХ-ийн яамнаас мэдээллээ.


Европын Холбооны шинжээч Албер Дэ Грүүт болон Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй