Шууд Chart

Он гарснаас хойш “Түмэн шувуут” ХК-ийн орлого 40 хувиар өсжээ

2023-08-24 13:15:59

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн шувуут” ХК-ийн Эдийн засагч Ж.Уянга 08 дугаар сарын 22-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • “Түмэн шувуут” ХК нь 29.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого урьд оны энэ үеэс 40%-иар өссөн.

  • Татвар төлөлтийн өмнөх ашиг 6.5 тэрбум төгрөг буюу 51% өссөн бол цэвэр ашиг 5.7 тэрбум төгрөг буюу 54% өссөн.

  • Улсын төсөвт 747.0 сая төгрөгийн орлогын албан татвар төвлөрүүлэн ажиллалаа.

 

Онцлох үйл явдал:

  • “Түмэн шувуут” ХК нь 2023 онд “Түмэн шувуут-2” төслийн хүрээнд өндөглөгч тахианы 5-р байр, дэгдээхэйн 2-р байрны тоног төхөөрөмжийн угсралтын ажил, өндөглөгч тахианы 6, 7, 8-р байр, мөн 1 цагт 45,000 ширхэг өндөг дамжуулах хүчин чадалтай өндөг хураах байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс тайлант хугацаанд өндөглөгчийн 5-р байрыг бүрэн ашиглалтад оруулж, 6, 7, 8-р байр, өндөг хураах байрны барилгын суурийн ажлыг бүрэн хийж дуусгаад байна.  

  • 2023 онд 120.0 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөснөөс эхний хагас жилд 54.0 сая ширхэг буюу үйлдвэрлэлийн төлөвлөгөөний 46%-ийг гүйцэтгэсэн байна.  

  • “Түмэн шувуут” ХК нь 2023 оны эхний хагас жилд шинээр 100%-ийн органик компост шингэн бактерийн бордоо үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргээд байна.

  • “Түмэн шувуут” ХК нь 2022 оны цэвэр ашгийн 30%-ийг 2023 оны 09-р сарын 30-ны өдрийн дотор нэгж хувьцаанд 10.7 төгрөг байхаар тооцон ногдол ашиг тараахаар ажиллаж байна. Иймд нийт хувьцаа эзэмшигчид өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанидаа хандаж бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай юм.

  • 2023 оны эцэст “Түмэн шувуут-2” төслийн ажил 80%-ийн гүйцэтгэлтэй хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

            МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Он гарснаас хойш “Түмэн шувуут” ХК-ийн орлого 40 хувиар өсжээ  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй