Шууд Chart

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааны байршлууд

2023-08-26 09:34:02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байна.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА


“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааны байршлууд  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй