Шууд Chart

“Алтан намар-2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд болж байна

2023-08-29 14:00:40

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ.

Эдгээр байршилд нийт 770 гаруй тонн хүнсний ногоог борлуулж, 2.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Хотын даргын зүгээс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхийг үүрэг болгосон юм.


“Алтан намар-2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд болж байна   
Үзсэн: 1125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй