Шууд Chart

"Эрдмийн оргил" цогцолбор сургуулийн өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо

2023-08-30 08:24:12

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Тодруулбал, Налайх дүүргийн II хороо, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 320 суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дууслаа.

Тус барилга нь А, Б, В блок бүхий хоёр давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, хоолны заал, спорт заал, ариун цэврийн өрөө, агуулах, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн. Гадна талбайдаа сагсан бөмбөг, талбайн теннис, хөл бөмбөгийн талбай, авто зогсоол бүхий тохижилттой юм.

“Эрдмийн оргил” цогцолбор сургууль нь 1780 сурагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд тус өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг нэмж, бүрэн хамруулах боломжтой болно.

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Гоо ван консалтинг” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Цамхаг констракшн” ХХК нар гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 


"Эрдмийн оргил" цогцолбор сургуулийн өргөтгөл ашиглалтад ороход бэлэн боллоо  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй