“ЛэндМН” ББСБ ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 18%-ийн хүүтэй “Лэнд бонд” өрийн хэрэгсэл Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 402 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/129 тоот тушаалаар “ЛэндМН” ББСБ ХК-ийн гаргаж буй дараах нөхцөлтэй өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн болно.
Үнэт цаасны нэр: Лэнд бонд
Үнэт цаасны тоо ширхэг: 90,000 ширхэг
Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Үнэт цаасны нийт үнийн дүн: 9,000,000,000 төгрөг
Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 18%
Үнэт цаасны хугацаа: 24 сар
Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
Захиалга авах хугацаа: 2023.09.04 - 2023.09.08
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.