Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас барсан нэг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгааг бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, энэ сарын 29-нд Говь-Алтай аймагт тодорхойгүй шалтгааны улмаас нэг хүн амь эрсэдсэн байна. ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас утсаар лавлалаа.
Та бүхэнд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын албаны дуудлага хүлээн авагч н.Алтаншагайгийн яриаг сонсгоё.
Шинжилгээний хариу 3-4 хоногийн дараа гарна гэлээ.
Говь-Алтай аймагт 15 настай хүү хоёр өдөр халуураад, гурав дахь өдрөө нас баржээ | ||
Үзсэн: 3798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.