Шууд Chart

Пап Францисийн явах маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хязгаарлана

2023-08-31 09:59:14

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис 2023 оны есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

Айлчлалын үеэр холбогдох хуульд заасны дагуу Пап Францисийн явах чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ.

Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсч байна.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР


Пап Францисийн явах маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хязгаарлана   
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй