Шууд Chart

“Төрөөс олгох урамшууллаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль хэрэгжинэ

2023-08-31 12:13:09

УИХ-аас баталсан “Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль ирэх 10 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ.

Энэ хуулиар төрөөс олгох ноос, сүү, арьс шир, улаанбуудай болон хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн урамшууллаас нь суутган төлөх юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан ингэж ярилаа. 

Хуульд “Төрөөс олгох урамшууллаас иргэний Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батлахаар заасан.

Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам холбогдох журмын төслийг боловсруулж олон нийтийн саналыг авч байна.

Журмын төсөлд цахимаар хүсэлтээ гаргасан иргэн төрөөс олгох урамшууллаас 2019 он болон түүнээс хойших хугацаанд ногдох Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, мөн Нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн нийт төлөгдөөгүй шимтгэлийг суутган төлөхөөр тусгажээ.

Салбарын яам журмын төслийг удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. 


“Төрөөс олгох урамшууллаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх” тухай хууль хэрэгжинэ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй