Шууд Chart

Арав хүртэлх насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй явуулах шаардлагатай

2023-08-31 12:29:29

Зам тээврийн осолд 10-12 насны хүүхэд өртөх нь дийлэнх байна.

Ялангуяа сургууль, цэцэрлэг тарах цагаар осол хамгийн их бүртгэгдсэн нь анхаарал татах хэмжээнд хүрсэн.

Энэ нь томчуудын хайхрамжгүй байдал, хэнэггүй жолоочийн үйлдэлтэй шууд холбоотой. Мөн бага насны хүүхдүүд гарц гарамгүй газраар тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх зэргээр зам тээврийн осолд өртөж байна гэж Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурор н.Ганцэцэг хэлсэн юм.

Сурагчдын зуны амралт дуусаж, маргааш хичээл эхэлнэ. Иймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн 10 хүртэлх насны хүүхдээ заавал харгалзах хүнтэй явуулах шаардлагатай.

“Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн чиглэлд замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц, гэрлэн дохиотой хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хүүхдээ хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна. 


Арав хүртэлх насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй явуулах шаардлагатай   
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй