Шууд Chart

Барилгыг хүлээн авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна

2023-08-31 12:49:10

2016 оны Барилгын тухай хууль батлагдсанаас хойш баригдаж байгаа барилгын зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан орц, гарц мөн ариун цэврийн байгууламжтай байх шаардлага тавьж эхэлсэн.

Түүнчлэн барилгыг хүлээн авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтаж, өөрийн биеэр үзэж, хүлээж авч байна.

Харин төрийн үйлчилгээний байгууллага, яам, агентлагуудын барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байгаа эсэхэд үзлэг хийж зарим зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгч ажиллаж байна гэж Барилга хот байгуулалтын яамны газрын дарга н.Гантулга ярилаа. 


Барилгыг хүлээн авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна   
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй