Шууд Chart

Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох нь чухал ач холбогдолтой

2023-08-31 13:33:20

Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллосноор нярайн эндэгдэл 45 хувиар буурдаг.

Нялхсыг эхийн сүүгээр хооллосноор хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой. Гэтэл манай улсад сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь багассан. Тухайлбал, одоогийн байдлаар хоёр эхийн нэг нь хүүхдээ сүүгээр дагнан хооллож байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан н.Цолмон ярилаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанд хүүхэд эхийн сүүгээр хооллосноор нярайн эндэгдэл 45 хувиар, суулгалтаас шалтгаалсан эндэгдэл 10 хувь, хатгалгаанаас шалтгаалсан нас баралт 15 хувиар буурдаг гэсэн үр дүн гарчээ. 


Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох нь чухал ач холбогдолтой   
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй